Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Хичээлийн сэдэв: Хоёртын кодчилол
Хамрах хүрээ: 7-р анги
Хичээлийн зорилго: Компьютерт мэдээллийг дүрслэх арга барилд суралцана.
Хичээлийн зорилт:
Ø  Мэдээллийг компьютерт болон бусад ахуйн хэрэгсэлд хоёртын кодоор дүрсэлдэг болохыг ойлгох
Ø  Аравтын цифрийг хоёрт руу хөрвүүлэх чадвар эзэмшинэ.
Ø  Судалгаа хийх арга барилд суралцах
Ø  Бүтээлч үйл бие даан ажиллах
Хичээлийн арга зүй: Харилцан яриа, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх, рубрикийн арга
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хэрэглэгдэхүүн: самбар, шохой, үзүүлэн
Түлхүүр үг: Хоёртын кодчилол, цифрийн код, тэг, нэг. 

Хичээлийн үйл ажиллагаа
Үйл ажиллагаа
Хугацаа (40мин)
Хүрэх үр дүн
1
Тал дээр 0101 0101 Тарган тарвага тоглоно гэсэн дасгал 1-ийг ажиллуулна.
5
Үсэг - хоёртын тоон тааврыг таах.
2
Багш тулгарсан асуудлыг сурагчдаас тодруулж, хоѐртын кодчиллын талаар мэдээлэл өгнө.
5
Цифрийн кодыг мэдэх.
3
Сурагчдад сурах бичгийн 13 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 2-ыг өгч, хос хосоор ажиллуулна.
10
Үсэг - хоёртын тоон тааврыг таах.
4
Сурагчдаар 3-аас доошгүй үсэг хоёртын тоон таавар зохиох даалгавар өгнө.
13
Үсэг - хоёртын тоон тааврыг зохиож сурах.
5
Багш сурагчдаас мэдээллийг кодчилох зорилгыг асууж, хариултыг нэгтгэн дүгнэнэ. Үнэлгээний хуудастай
ажиллуулна.
5
Сурагчид мэдээллийг кодчилох зорилгыг тайлбарлах.
6
Гэрийн даалгаварт сурах бичгийн 13 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1, 3-5-ыг өгнө.
2
Сурагчид багшаас тодруулах зүйлбайвал асууж, даалгаврыг гүйцэтгэх.

No comments:

Post a Comment

STEAM

STEAM үйл ажиллагааны талаар туршлага судлалаа БСШУСЯ, БМДИ-ээс зохион байгуулж байгаа "БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮ...