Ээлжит хичээлийн хөтөлбөр№3
Хичээлийн сэдэв: Загвар байгуулах үе шат
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг чадвар эзэмшүүлэх.
Хамрах хүрээ: 7-р анги
Үргэлжлэх хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго: Загвар байгуулах үе шатны дагуу төрөл бүрийн загвар байгуулах
Хичээлийн зорилт:
·         Загвар түүний төрлийг танин мэдэх
·         Загвар байгуулах үе шатыг мэдэх
·         Төрөл бүрийн загварыг тайлбарлах, харьцуулах дүн шинжилгээ хийх
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр №3,  үзүүлэн 3.1, LCD дэлгэц
Арга зүй: тайлбарлан таниулах, үзүүлэн харуулах,
Хичээлийн үе шат
Минут
Суралцах үйл ажиллагаа

Багшийн санал
Багшийн үйл ажиллагаа
Суралцагчийн үйл ажиллагаа
Сурагчдыг хичээлдээ анхааралтай оролцохыг уриална.
1
Зохион байгуулах хэсэг
2 мин
Багш сурагчидтай мэндлэн, самбарт огноо хичээлийн сэдэв бичнэ.

Сурагчдыг 3 баг болгон суулгах.
Сурагчид багштайгаа мэндэлж хичээл эхлэхэд бэлэн болно.

Багшид ирц өгөх
2
Сэргээн санах
3 мин
Бид амьдралдаа төрөл бүрийн загварыг ашигладаг. Тухайлбал,
·         Ямар нэгэн зүйлийн жижгэрүүлсэн хувь
·         Шинээр бүтээн байгуулж буй зүйлийн эх загвар
·         Үйлдлийн дарааллын загвар
·         Үлгэр дуурайлал болох хэв маяг гэх мэт. Зураг 1.1- Зураг 1.4
Сурагчид судалж буй хичээлийн агуулгыг мэдээллэн загварын тусламжтайгаар эзэмшдэг болохыг ойлгоно.
Бүх сурагчидтай ажиллах
3
Сэдэл төрүүлэх
15 мин
Сурагчид хосоор ажиллана. Сурах бичгийн 10-р хуудсанд байгаа Чадахуй хэсгийн даалгавар 1-3-ыг гүйцэтгэж дүгнэлт бичнэ.
Дарааллын дагуу мэдээллэн загвар байгуулах аргад суралцана.
4
Шинэ мэдлэг бүтээлгэх
5 мин
Багш загвар байгуулах үе шатны бүдүүвчийг үзүүлж, тодорхой жишээн дээр тайлбарлана.  
Сурагчид хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авна.
Ойллгоогүй үлдсэн хүүхэд байгаа эсэхийг шалгаж сайтар ажиглах

Сурагчид хэрхэн идэвхитэй ажиллаж байгааг сайн мэдэрч байх.
5

Шинэ мэдлэгээ бататгах



7 мин
 Сурагчид 10-р хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 2-ыг гүйцэтгэнэ.
Арав хоногийн хугацаанд өдөр бүр хэдэн сандал хийсэн нь мэдэгдэж байг. Тэгвэл өдөрт дунджаар хэдэн сандал, бүгд нийлээд хэдэн сандал хийсэн болохыг тодорхойлно уу. Энэ бодлогын хүснэгтэн загвар ямар байх вэ? Математикийн томъёо бүхий загвар байгуулна уу?


Сурагчид “сандал”-ны хүснэгтэн мэдээллэн загварыг үүсгэж бусаддаа танилцуулна.










Багш сурагчдын гүйцэтгэлийг хянаж, зөвлөн
тусална.
6
Үнэлгээ
3 мин
Сурагчдыг сайшаах, урамшуулах байдлаар үнэлнэ.
Сурагчид өөрийн үнэлгээний хуудсыг үнэн зөвөөр бөглөнө.
7
Дүгнэлт
3 мин
Сурагчдаар мэдээллэн загвар байгуулах дарааллыг тайлбарлуулна.
8
Гэрийн даалгавар
2 мин
Сурах бичгийн 10-р хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-ийг хийх


No comments:

Post a Comment

STEAM

STEAM үйл ажиллагааны талаар туршлага судлалаа БСШУСЯ, БМДИ-ээс зохион байгуулж байгаа "БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮ...