Ээлжит хичээлийн хөтөлбөр№4
Хичээлийн
сэдэв: Математик
загвар байгуулцгаая
Хичээлийн
хэлбэр: Шинэ мэдлэг
чадвар эзэмшүүлэх.
Хамрах хүрээ: 7-р анги
Үргэлжлэх
хугацаа: 40 минут
Хичээлийн
зорилго: Математик
загвар байгуулж , дүн шинжилгээ хийх арга барилд суралцах
Хичээлийн
зорилт:
· Функцын график
байгуулах үйл явц нь загварчлал болохыг ойлгох
· График
байгуулах
· Мэдээллэн
загварт дүн шинжилгээ хийх
Хэрэглэгдэхүүн: Ээлжит
хичээлийн хөтөлбөр №4, үзүүлэн 3.1, LCD
дэлгэц
Арга зүй: тайлбарлан
таниулах, үзүүлэн харуулах,
№
|
Хичээлийн үе
шат
|
Минут
|
Суралцах үйл ажиллагаа
|
Багшийн санал
|
|||||||||||||
Багшийн үйл ажиллагаа
|
Суралцагчийн үйл ажиллагаа
|
Сурагчдыг
хичээлдээ анхааралтай оролцохыг уриална.
|
|||||||||||||||
1
|
Зохион
байгуулах хэсэг
|
2 мин
|
Багш
сурагчидтай мэндлэн, самбарт огноо хичээлийн сэдэв бичнэ.
Сурагчдыг 3
баг болгон суулгах.
|
Сурагчид
багштайгаа мэндэлж хичээл эхлэхэд бэлэн болно.
Багшид ирц
өгөх
|
|||||||||||||
2
|
Сэргээн санах
|
15 мин
|
Бүх
сурагчидтай ажиллах
|
||||||||||||||
3
|
Сэдэл
төрүүлэх
|
15 мин
|
Нэгэн
ангийнхан сурагчдын урлагын үзлэгийн тоглолтыг үзэх болжээ. Чингүүн, Номин
гар үзвэрийн ямар тасалбар авсныг үзье. Сурагчид загварыг хүснэгт болон
зургаар дүрслэн үзүүлнэ.
|
Сурагчид
загварыг хүснэгт болон зургаар дүрслэн дүн шинжилгээ гаргана.
|
|||||||||||||
4
|
Шинэ мэдлэг
бүтээлгэх
|
10 мин
|
Багш график байгуулах
талаар математикийн жишээнд тулгуурлан мэдээлэл хийнэ.
Объект болон
үйл явцын тоон үзүүлэлтүүдийг цэг, шулуун, муруйгаар дүрслэн үзүүлснийг
грацик загвар гэнэ. Хоёр хэмжигдэхүүний хоорондын хамаарлыг функц гэнэ.
Фунзцын график нь хоёр хувьсах хэмжигдэхүүний хоорондын хамаарлыг хавтгайн
цэгүүдээр дүрсэлсэн дүрслэл вм. Функцын загвар нь математик загварын жишээ
болно. Функцын графикийг байгуулахдаа:
1. Түүний
томъёоны дүрслэлийг ашиглан хүснэгтэн өгөгдлийг бэлтгэнэ. Энэ нь тухайн
функцын хүснэгтэн загвар болно.
2. Хүснэгтэн
загварыг ашиглан тэгш өнцөгт координатын системд харгалзах цэгүүдийг
байгуулж, цэгэн график загварыг, зарим үед шугамаар холбон шугаман график
болно.
|
Сурагчид
график загвар байгуулах алгоритмыг мэдэж харьцуулна.
|
Ойллгоогүй үлдсэн
хүүхэд байгаа эсэхийг шалгаж сайтар ажиглах
Сурагчид
хэрхэн идэвхитэй ажиллаж байгааг сайн мэдэрч байх.
|
||||||||||||
5
|
Шинэ мэдлэгээ
бататгах
|
15 мин
|
Багш
сурагчдад
y= 2x-1 Функцын график байгуулах даалгаврыг сурагчдад өгч,
хосоор ажиллахыг зөвлөнө.
Хүснэгт 1.1.3 y = 2x-1 Функцын хүснэгтэн загвар
|
Функцын
график байгуулах дарааллыг гаргаж, цахим хэлбэрээр дүрслэн дүгнэлт гаргана.
|
Багш
сурагчдын гүйцэтгэлийг хянаж, зөвлөн
тусална.
|
||||||||||||
6
|
Үнэлгээ
|
3 мин
|
Сурагчдыг сайшаан
урамшуулах байдлаар үнэлнэ.
|
Сурагчид
өөрийн үнэлгээний хуудсыг үнэн зөвөөр бөглөнө.
|
|||||||||||||
7
|
Дүгнэлт
|
2 мин
|
Багш
сурагчдаар өгөгдсөн функцийн график байгуулсан дарааллыг тайлбарлуулна.
|
||||||||||||||
8
|
Гэрийн
даалгавар
|
2 мин
|
Сурах бичгийн
12-р хуудасны Чадахуй хэсгийн даалгавар 1-4-ийг өгнө.
|
No comments:
Post a Comment