Tuesday, December 26, 2017

STEAM

STEAM үйл ажиллагааны талаар туршлага судлалаа


БСШУСЯ, БМДИ-ээс зохион байгуулж байгаа "БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮЙ" сэдэвт хэлэлцүүлэгийг нийслэл, орон нутгийн боловсролын мэргэжилтнүүд 2017 оны 12 сарын 15-ны өдөр МУБИС-ийн харьяа ЕБС-ийн С.Хэрлэн багштай 5-а ангийн STEAM үйл ажиллагаанд оролцож хийлээ. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны ЕБ-ын Бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, Т.Ганцэцэг, БМДИ-ийн СӨБ, бага боловсролын албаны дарга Н.Мөнхбаяр нар ирж оролцов. Тус сургуулийн 1-5-р ангид STEAM сургалт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд багш сургалтыг хэрхэн зохион байгуулдаг, сурагчдад ямар ахиц гарч байгаа талаар санал солилцон туршлага судласан юм.
МУБИС-ийн харьяа ЕБС

STEAM

STEAM үйл ажиллагааны талаар туршлага судлалаа БСШУСЯ, БМДИ-ээс зохион байгуулж байгаа "БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮ...